гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудас, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, INET.MN сайтаар өмнөх хагас жилийн хугацаанд тааварт уралдаан хэлбэрээр нийтлэгдэж байсан гэрэл зургууд юм.
Хоёр орны харилцааны түүхэнд холбогдох энэхүү ховор гэрэл зургууд нь Монголын Үндэсний төв архив болон хувь хүмүүсийн гарт хадгалагдаж байгаад ийнхүү олны хүртээл болжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын төв телевизийн Монгол сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Г.Батсүх, Күнзийн институтын Монгол талын захирал, нэрт орчуулагч М.Чимидцэеэ, Монгол дахь Хятадын ЭСЯ, Хятадын соёлын төвийн төлөөлөл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлаач эрдэмтэд, Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд, үзэсгэлэнгийн 70 зурагт дүр төрхөө үлдээсэн Монголын нэр хүндтэй хүмүүс болох Ардын жүжигчин Б.Зангад, нэрт жүжигчин Р.Анхням, Монгол Улсын холбооны яамны сайд асан Б.Баатар, Ардын жүжигчин Д.Чимид-Осорын хүү Ч.Болд, уралдааны долоон ялагч тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Үзэсгэлэн Улаанбаатар хотын “Блю Мон” галарейд гурав хоног үргэлжлэх юм.
2024-11-13
2024-11-12
2024-11-11
2024-11-08